“Парис 2024” зуны олимп, паралимпын наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчдад 3-4 өрөө орон сууц олгоно

“Парис 2024” зуны олимп, паралимпын наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчдад 3-4 өрөө орон сууц олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны есдүгээр сарын 11-нд болж зарим асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эдгээрээс онцолбол, “Парис 2024” зуны XXXIII олимп, паралимпын XVII наадамд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөн амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдад 3-4 өрөө орон сууц олгохоор шийдвэрлэлээ. Тодруулбал, алтан медаль хүртсэн Уламбаярын Сүрэнжавт дөрөв, мөнгөн медаль хүртсэн Бавуудоржийн Баасанхүү, Ганбатын Болор-Эрдэнэ, Цэгмидийн Баттулга, Энхбаярын Содномпилжээ нарт тус бүр гурван өрөө орон сууц олгоно.