Өнөөдөр /2024.09.11/ хуралдсан Засгийн газрын ээлжит хурлаар “Парис 2024” зуны олимп, паралимпын наадамд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөн амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдад 3-4 өрөө орон сууц олгохоор шийдвэрлэсэн. Тодруулбал, Алтан медаль хүртсэн У.Сүрэнжавт дөрвөн өрөө, мөнгөн медаль хүртсэн Б.Баасанхүү, Г.Болор-Эрдэнэ, Ц.Баттулга, Э.Содномпилжээ нарт тус бүр гурван өрөө орон сууц олгохоор шийдвэрлэсэн.
Тэгвэл маргааш /2024.09.12/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Парис 2024" паралимпын наадмын Таеквондогийн эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд олимпын Алтан медаль хүртсэн У.Сүрэнжавт Хөдөлмөрийн баатар цол, таеквондогийн 63 кг-д хүч сорьж олимпын мөнгө медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэд Сүхбаатарын одон, “Парис 2024" зуны олимпын Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн Б.Баасанхүүд Монгол Улсын Гавьяат тамирчин цол олгохоор болжээ.
Сонирхуулахад, зарим хэвлэл Г.Болор-Эрдэнэд Хөдөлмөрийн баатар цол олгоно гэх мэдээллийг нийтэлж буй. Тэгвэл түүн Хөдөлмөрийн баатар бус харин Сүхбаатарын одон олгохоор болжээ.