Дугуйт цанын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд Итали улсад зохион байгуулагдаж байна. Тус тэмцээний "U19" ангиллын 200 мeтрийн уралдаанд 18 настай А.Хүслэн алтан медаль хүртэж, Дэлхийн аварга болсон байна. Энэ удаагийн ДАШТ-нд насанд хүрэгчид болон залуучуудын ангилалд Монгол Улсын гүйлтийн цанын шигшээ багийн тамирчид оролцож байгаа юм.