“Парис-2024” олимпын наадмын жүдо бөхийн төрөлд Б.Баасанхүү мөнгөн медаль хүртэж, үнэмлэхүй амжилт үзүүлсэн юм.
Тэрбээр Монгол Улсын аваргад гурван удаа түрүүлж, Азийн аваргаар тодорч, Их дуулга ангилалд анхны түрүүгээ аван, Дэлхийн аварга болж, “Парис-2024” олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн билээ.
Тэгвэл олимпын мөнгөн медальт, МУГТ Б.Баасанхүүгийн нэрэмжит жүдо бөхийн анхдугаар тэмцээн Хөвсгөл аймгийн Мөрөн хотод болох гэж байна. Уг тэмцээн есдүгээр сарын 20-22-ны хооронд болох бөгөөд цаашдаа жил бүр уламжлал болгон зохион байгуулах аж.