Энэ сарын 21-26 ны өдрүүдэд АВТО ЗАМ ХААХ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байна

Энэ сарын 21-26 ны өдрүүдэд АВТО ЗАМ ХААХ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байна

Шинэ коронавирусын халдвараас сэргийлж сар шинийн баярын өдрүүдэд хөдөө орон нутгаас Улаанбаатар уу, Улаанбаатараас хөдөө орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөний замыг түр хаах шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж байна. 

Зам хаах шийдвэрийг албан ёсоор танилцуулаагүй ч хоёрдугаар сарын 21-26-ныг хүртэл нийслэл Улаанбаатараас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлах саналыг хэлэлцэж шийдвэрлэнэ гэх мэдээлэл байна. 

Одоогоор Говь-Алтай, Увс, Архангай аймгийн Онцгой  комисс  хоёрдугаар сарын 21-нээс хоёрдугаар сарын 27-ныг хүртэл аймгаас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргаад байна.