Израилийн Ерөнхий сайд Нетаньяху, Батлан ​​хамгаалахын сайд асан Галант нарыг баривчлах шийдвэрийг Гаагийн шүүхээс гаргажээ

Израилийн Ерөнхий сайд Нетаньяху, Батлан ​​хамгаалахын сайд асан Галант нарыг баривчлах шийдвэрийг Гаагийн шүүхээс гаргажээ

Олон улсын эрүүгийн шүүх /Гааг/-ээс өнөөдөр /2024.11.21/ Израилийн Ерөнхий сайд Нетаньяху болон Батлан ​​хамгаалахын сайд асан Галант нарыг Газын зурваст “2023 оны аравдугаар сарын 8-наас 2024 оны тавдугаар сарын 20-ны хугацаанд хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг үйлдсэн” хэмээн сэжиглэн баривчлах шийдвэр гаргасан талаар олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлж эхлээд байна. 

Тодруулбал, шүүхээс тэднийг "Газын энгийн ард иргэдийг амьд үлдэхэд шаардлагатай хоол хүнс, ус, эм, эмнэлгийн хэрэгсэл, түлш, цахилгаан эрчим хүч гэх мэт зүйлсийг санаатай, мэдсээр нь хассан" гэж үзжээ. Мөн Нетаньяху, Галлант нар олон улсын хуулийг зөрчиж, хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд саад учруулсан. Мөн өөрт байгаа бүхий л арга хэрэгслээр үзүүлээгүй" гэж Олон улсын эрүүгийн шүүхээс мэдэгдэлдээ дурджээ.

Эх сурвалж: BBC

 




Өнөөдөр морь өдөр

21 цагийн өмнө