Биткоин 94,000 ам доллар болж өсжээ

Биткоин 94,000 ам доллар болж өсжээ

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трампын “Trump Media & Technology Group” (TMTG) криптовалютын “Bakkt” биржийг худалдан авах хэлэлцээ хийж байгаа тухай мэдээлсний дараа биткоины ханш түүхэндээ анх удаа 94 мянган ам.доллар болж өслөө.

Тодруулбал Д.Трампын “Truth Social” олон нийтийн сүлжээг эзэмшдэг TMTG нь Bakkt-ийг худалдаж авахаар уг биржийн оператор болох “Intercontinental Exchange” (ICE)-тэй  хэлэлцээ хийж байгаа тухай “Financial Times” сонинд  хэлэлцээний талаар мэдээлэлтэй эх сурвалжийг эш татан бичжээ. Мөн Bakkt компанийн гүйцэтгэх захирал асан Келли Леффер бол Д.Трампын тангараг өргөх ёслолыг хариуцсан хороог хамтран даргалдаг байна. ICE болон Bakkt  тайлбар өгөхөөс татгалзаж FT сонины хүсэлтэд хариу өгсөнгүй. Түүнчлэн Энэ сарын 5-нд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трамп ялсны дараа криптовалютын үнэ огцом өссөн юм. Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр тэрбээр АНУ-ыг “биткоины их гүрэн” болгон хувиргаж, засгийн газар токенуудаа хадгалах “биткоины үндэсний стратегийн нөөц”-ийг бий болгоно гэж амласан юм. Д.Трамп криптовалютын зах зээлийн зохицуулалтыг сулруулна гэж хөрөнгө оруулагчид хүлээж байна. "CoinGecko"-гийн мэдээлснээр, арваннэгдүгээр сарын 14-ний байдлаар дэлхийн криптовалютын зах зээлийн үнэлгээ 3 их наяд ам.доллароос давсан аж.




Өнөөдөр морь өдөр

21 цагийн өмнө