Өмнөд Солонгост пүрэв гарагт хоёр дахь өдрөө их хэмжээний цас орж, олон арван нислэг цуцлагдаж, гатлага онгоцны үйл ажиллагааг зогсоож, дөрвөн хүн нас барсан гэж мэдээллээ.
Тодруулбал Пүрэв гарагт орсон цас нь нийслэл Сөүлд 1907 онд бүртгэгдэж эхэлснээс хойших хамгийн их цас оржээ гэж Ёнхап агентлаг хотын мэдээллээс иш татан мэдээллээ. Тухайлбал пүрэв гарагийн өглөөний 8 цагт Сөүл хотын зарим хэсэгт 40 см (16 инч) зузаан цас хуримтлагдаж, 140 гаруй нислэг цуцлагдсан ч цаг агаарын албаныхан 10:00 гэхэд нийслэлд их хэмжээний цас орохыг анхааруулсан байна. Түүнчлэн Лхагва гаригийн орой цасаар дүүрсэн тор нурсны улмаас гольфын талбай дээр нэг хүн нас барж, хоёр хүн гэмтэж бэртсэн бол өөр нэг хүн автомашины зогсоолын хамгаалалтын майхан нурсны улмаас амиа алджээ. Мөн нийслэлээс зүүн тийш хурдны замд гарсан зам тээврийн ослын улмаас хоёр хүн нас барсан гэж мэдээлэв. Лхагва гарагийн орой Ганвон мужийн Вонжу хотын төв замд 53 машин овоорсны улмаас 11 хүн гэмтэж бэртсэн талаар цагдаа нар мэдээлсэн аж.
Эх сурвалж: The Guardian