Гүржийн Ерөнхий сайд /ЕС/ тус улсыг "Европын холбоонд элсэх асуудлыг 2028 он хүртэл зогсооно" гэсэн мэдэгдлийн дараа тус улсын нийслэл Тбилисийн төв дэх парламентын ордны гадна эсэргүүцлийн жагсаал болж байгаа ажээ. Энэ үеэр жагсагчид руу нулимс асгаруулагч хий ашигласан тул Гүржийн парламентын байрны ойролцоо цагдаа нартай мөргөлдсөн талаар олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлж байна. Мөн тус жагсаалд Гүржийн Ерөнхийлөгч Саломе Зурабишвили оролцож, тэрээр жагсагчидтай хамт Тбилисийн эрх чөлөөний талбай руу явж, аюулгүй байдлын ажилтнуудтай уулзсан байна.
Эх сурвалж: BBC
ВИДЕО: "Гүржийн Европын холбоонд элсэхийг 2028 он хүртэл зогсооно" гэсэн ЕС-ийнхаа мэдэгдлийн дараа иргэд нь Ерөнхийлөгчтэйгөө хамт жагсаж эхэлжээ pic.twitter.com/OOOKxIPsIS
— iSee.mn (@iSee_MN) November 29, 2024