Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгчөөр Масато Кандаг томилжээ

Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгчөөр Масато Кандаг томилжээ

Японы валютын дипломатч асан Масато Канда Азийн хөгжлийн банкны (АХБ) дараагийн ерөнхийлөгчөөр томилогдсон байна.

Тодруулбал Канда 2025 оны 2-р сард ажлаа хүлээж авахаар төлөвлөж байгаа бөгөөд АХБ-ны 2026 он хүртэл дэлхийн хэмжээнд тулгарч буй сорилтуудыг даван туулахын зэрэгцээ Ази дахь ядуурал, уур амьсгалын өөрчлөлт, дэд бүтцийн хөгжил зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулах болно гэлээ. Түүнчлэн иений ханшийн огцом уналтыг зогсоохын тулд хатуу арга хэмжээ авсныхаа төлөө түүнийг "Ноён иен" хэмээн хочилдог байна. Мөн Кандагийн шинэ үүрэг нь түүнээс уур амьсгалын өөрчлөлтөөс үүсэх эрсдэл, ядуурлыг бууруулахад Азид туслах зэрэг шинэ сорилтуудыг даван туулахад АХБ-ыг удирдах юм.

Эх сурвалж: Times Now

 




Өнөөдөр морь өдөр

21 цагийн өмнө