Сирийн засгийн газрын эсрэг зэвсэгт бүлэглэлийн дайчид 2016 оноос хойш анх удаа тус улсын хоёр дахь том хот болох Алеппо хотын ихэнх хэсэгт хяналтаа тогтоож, Сирийн удирдагч Башар аль-Ассадын дэглэм нурж байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
11 дүгээр сарын 27-ны өглөө эхэлсэн тус довтолгоо Сирийн армийн томоохон баазыг эзлэн авч, ойролцоогоор 400 хавтгай дөрвөлжин км талбайг хамарч байгаа бол 70 сууринг хяналтдаа аваад байгаа аж. Гурав хоног үргэлжилж буй мөргөлдөөний үеэр засгийн газрын эсрэг бүлэглэлийн 135 дайчин, Сирийн армийн 83 цэрэг, 20 энгийн иргэн амь үрэгдээд байгаа аж. Харин Оросын нисэх хүчин Сирийн армид зэвсэгт сөрөг хүчний эсрэг тэмцэхэд нь тусалж байна гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдэгджээ. Энэ нь Оросын нисэх хүчин 2016 оноос хойш анх удаагаа Башар аль-Асадын засгийн газрыг дэмжигч хүчнийг агаараас дэмжиж байгаа нь энэ аж.
Эх сурвалж: BBC
ВИДЕО:
ВИДЕО: Сирийн удирдагч Башар аль-Ассадын дэглэмийн эсрэг зэвсэгт бүлэглэлийн дайчид 70 гаруй сууринд хяналтаа тогтоогоод байна гэжээ pic.twitter.com/JrAULnxd5L
— iSee.mn (@iSee_MN) December 1, 2024