ВИДЕО: Италийн аварга шалгаруулах тэмцээний үеэр хөлбөмбөгчин Эдоардо Бовены зүрх нь зогсож, эмнэлгийн тусламж авчээ

ВИДЕО: Италийн аварга шалгаруулах тэмцээний үеэр хөлбөмбөгчин Эдоардо Бовены зүрх нь зогсож, эмнэлгийн тусламж авчээ

Италийн Фиорентина багийн хөлбөмбөгчин Эдоардо Бове Италийн аварга шалгаруулах тэмцээний Интертэй хийсэн тоглолтын үеэр зүрх нь зогсож, газарт унасан хэрэг явдал гарчээ.  Тодруулбал, өчигдөр /2024.12.01/ болсон тоглолтын 17 дахь минутад хагас хамгаалагч Эдоардо Бове ухаан алдаж, улмаар тоглолтыг түр зогсоосон байна. Удалгүй түүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Дараа нь Эдоардо Бове эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд эмнэлэгт очоод ухаан орсон байна. Харин Фиорентина болон Интерын тоглолт хойшлогдсон бөгөөд тов нь тодорхойгүй байгаа аж. 




Өнөөдөр морь өдөр

21 цагийн өмнө