Сири эмх замбараагүй байгаа тул 15 хөлөг онгоцыг нь устгасан гэж Израилийн тал тайлбарлажээ

Сири эмх замбараагүй байгаа тул 15 хөлөг онгоцыг нь устгасан гэж Израилийн тал тайлбарлажээ

Сирид Башар аль-Асадын дэглэм нуран унаснаас хойш эмх замбараагүй байдалд ороод байгаа тул сүүлийн 48 цагийн дотор Сирийн стратегийн зэвсгийн нөөцийн ихэнх хэсгийг устгасан гэж Израилийн арми мэдэгджээ. 

Тодруулбал, өчигдөр /2024.12.10/ орой Израилийн мэдээлэлд, "хөлөг онгоцноос хөлөг онгоц ангиллын пуужингаар Сирийн тэнгисийн цэрэгт цохилт өгч, 15 хөлөг онгоцыг устгасан. Мөн сүүлийн 48 цагийн дотор зенитийн батарей, нисэх онгоцны буудал, зэвсэг үйлдвэрлэх талбай, зэвсгийн агуулах, цэргийн байгууламж зэрэг байрлалд 480 удаагийн агаарын цохилт өгсөн" гэж Израилийн арми мэдэгдсэн байна. Учир нь зэвсгийн нөөцийг устгаснаар "Сирийн зэвсэг террористуудын гарт орохоос сэргийлсэн" гэж тайлбарласан байна. 

Учир нь өнгөрөгч амралтын өдрүүдэд лалын шашинт Хаят Тахрир аль-Шам зэвсэгт бүлэглэл Сирийн засгийн эрхийг гартаа авч, Дамаск хотыг эзлэн авсан юм. Харин Сирийн удирдагч Башар аль-Ассад ОХУ руу зугтсан бөгөөд тус улсын ерөнхийлөгч В.Путин түүнд орогнол олгосон юм. 

Эх сурвалж: BBC