Д.Нямхүү: Хойд хилээр орж ирж тусгаарлагдсан иргэнээс коронавирус илэрлээ

Д.Нямхүү: Хойд хилээр орж ирж тусгаарлагдсан иргэнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын дэлхийн болон Монголын нөхцөл байдлын талаар ээлжит хурлаа хийж байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020 оны дөрөвдүгээр сарын 7-нд ХӨСҮТ-д болон Монгол Улсад сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан таван хүнээс коронавирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-д байгаа 14 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Харин хойд хилээр гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Уг иргэнийг ганцааранг нь тусгаарласан. Ингэснээр манай улсад коронавирусийн 16 дахь тохиолдол бүртгэгдэж байна.

Коронавирус илэрсэн хүний анхны шинжилгээ 2020 оны гуравдугаар сарын 28-нд сөрөг гарч байсан бол 2020 оны дөрөвдүгээр сарын 7-8-нд шилжих шөнийн давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ.

Тиймээс хяналтад байгаа хүмүүс тэвчээртэй хүлээж, хянах нь сайн.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 177 хүн тусгаарлалт, хяналтад байна.

Сайн мэдээ нь "Авиган" гээд энэ вируст зориулан үйлдвэрлэсэн эмийг ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл Япон улсаас захиалж авчраад ХӨСҮТ-д эмчилгээнд хэрэглэж эхэлсэн. Эмийг хурдан авсан. Энэ нь коронвирусийн эсрэг хэрэглэх хамгийн сүүлийн үеийн эм юм" гэсэн мэдээллийг өглөө.

Ингээд коронавирусийн бүртгэгдсэн халдвар нийт 16 боллоо. Уг 16 иргэнээс дөрөв нь эдгэрч эмнэлгээс гарсан билээ. 

ШУУД ҮЗЭХ: