Төсвийн тодотголоор 1.4 их наяд хэмнэж, 998 тэрбумын үлдэгдэл ашиглаж, 1.6 их наядын ногдол ашиг төвлөрүүлнэ

Төсвийн тодотголоор 1.4 их наяд хэмнэж, 998 тэрбумын үлдэгдэл ашиглаж, 1.6 их наядын ногдол ашиг төвлөрүүлнэ

Иргэдийн амьдрал хүнд байна гэж амтай бүхэн л ярьж байна. Олны үг ортой ч гэдэг. Иргэд бас зөвхөн яриад, шүүмжлээд өнгөрөх бус өөрсдийнхөө төлөө тэмцэж, үйлдэл хийж, шийдвэр гаргуулаад ч авдаг болсон. Тодруулбал, өнгөрөгч өвөл багш нар ажил хаялт зарлаж, эцэг эхчүүд, улс төрчдийг багагүй сандаргаад, үр дүнд нь цалингаа нэмүүлсэн. Ахмадууд мөн төрийн ордны баруун зүүн хаалган дээр ээлжилж цугласаар, сүүлдээ бүр өлсгөлөн зарлах дээрээ тулсны эцэст  тэтгэврээ нэмүүлэхээр болсон.

Тэгвэл эдгээр “шагнал”-ыг Засгийн газар нь хоёр сарын өмнө ч болтугай иргэддээ хүргэхийн тулд төсвийн тодотгол өргөн барьж, долоо хоногийн өмнөөс ч болов ээлжит бус чуулган хуралдуулан байж “тэмцэж” байна. Засгийн газраас өргөн барьсан 2026 оны төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй, эхний найман сарын байдлаар 1.4 их наяд төгрөгөөр тасарсан тул жилийн эцсийн орлого, зарлагын тооцоог бодит нөхцөлтэй нийцүүлэхээр төсөвт тодотгол хийхээр болсон. Үүний зэрэгцээ төрийн зардлыг танаж, цалин, тэтгэвэр болон эрчим хүч зэрэг зайлшгүй зардлыг санхүүжүүлнэ гэсэн юм. 

- ТӨСВӨӨС 4 ИХ НАЯД ТӨГРӨГ ХЭМНЭНЭ -

Засгийн газар 2026 оны төсвийн тодотголоор нийт 1.4 их наяд төгрөг буюу 1,440.9 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэхээр тооцжээ. Ингэхдээ,

  • 4 тэрбум төгрөгийг сайд нарын багцын урсгал зардлаас;
  • 758 тэрбум төгрөгийг нийслэлийн үнэт цаастай холбоотой зардлаас
  • 5 тэрбум төгрөгийг хөрөнгийн зардлаас тус тус хэмнэхээр тусгасан байна.

Урсгал зардлын хэмнэлтийн хүрээнд төрийн байгууллагуудын томилолт, сургалт, сурталчилгаа, тавилга, тоног төхөөрөмж, автомашин, хурал зөвлөгөөн, форум, баяр ёслол зэрэг тэвчиж болох зардлыг танахаар тооцжээ. Харин хөрөнгийн зардлын хувьд худалдан авах ажиллагаа хуулийн хугацаанд эхлээгүй, гэрээ байгуулаагүй болон шүүхийн маргаантай зэрэг шалтгаанаар хэрэгжих боломжгүй болсон зарим хөрөнгө оруулалтыг зогсоож, зардлыг бууруулна.

- ХЭМНЭСЭН 1.4 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ ЮУНД ЗАРЦУУЛАХ ВЭ –

Төрийн зардлыг танаж бий болгосон дээрх 1.4 их наяд төгрөгийг цалин, тэтгэвэр, боловсрол, хүнсний нөөц болон эрчим хүч зэрэг зайлшгүй шаардлагатай зардалд зарцуулахаар төлөвлөжээ.

Тодруулбал, 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 435 мянган ахмадын суурь тэтгэврийг нэмэгдүүлэхэд 196.3 тэрбум төгрөг зарцуулна. Суурь тэтгэврийн нэмэгдэл нь ажилласан жил, шимтгэл төлсөн хугацаанаас хамаарч 100-300 мянган төгрөг байхаар тооцжээ. Мөн төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд нийт 844.6 тэрбум төгрөг зарцуулна. Үүнээс:

  • боловсролын салбарын цалингийн дутагдалд 674.5 тэрбум төгрөг;
  • эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг арваннэгдүгээр сараас 20 хувиар нэмэгдүүлэхэд 90 тэрбум төгрөг;
  • соёл, спорт, бусад төрийн үйлчилгээний салбарын цалинг 50 хувьд, шинжлэх ухааны салбарын цалинг 35 хувьд хүргэхэд 80.1 тэрбум төгрөг тус тус зарцуулахаар тусгасан байна.

Үүнээс гадна нэг ангид 35-аас дээш хүүхэд суралцуулахгүй байх зорилготой “Гэрт ойр сургууль” арга хэмжээнд 50 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Сангийн сайд асан Б.Жавхлангийн хэлснээр “Нийт төсвийн зардал нэмэгдээгүй хэдий ч гар дээр очиж байгаа цалин, тэтгэвэр нэмэгдэж байгаа учраас тодорхой хэмжээгээр инфляцид нөлөөлнө. Тиймээс инфляцийн дарамтыг бууруулах бодлогын арга хэмжээндээ үлдсэн 350 тэрбум төгрөгөө зарцуулна” хэмээсэн. Тодруулбал, 150 тэрбум төгрөгийг мах, улаанбуудай, төмс, хүнсний ногоо зэрэг стратегийн нөөцийг бүрдүүлэхэд зарцуулна. Энэ хүрээнд 100 мянган тонн улаанбуудай, 20 мянган тонн мах, 12 мянган тонн төмс, хүнсний ногоо нөөцлөхөөр тооцжээ. Түүнчлэн Эрчим хүчний салбарт 200 тэрбум төгрөг хуваарилахаар төлөвлөсөн. Үүнээс 107.3 тэрбум төгрөгийг цахилгааны тарифын зөрүүг нөхөхөд, 92.7 тэрбум төгрөгийг цахилгаан станц, дамжуулах болон түгээх сүлжээний их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд зарцуулах аж.

- ОРОН НУТГИЙН ӨМНӨХ ОНЫ АШИГЛААГҮЙ ҮЛДЭГДЛЭЭС 998 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЗАРЦУУЛАХ ЭРХИЙГ НЭЭНЭ - 

Төсвийн тодотголын бас нэг том өөрчлөлт нь орон нутгийн төсвийн өмнөх оны ашиглаагүй үлдэгдлийг зарцуулах асуудал юм. Орон нутгийн төсвийн өмнөх оны үлдэгдэл сүүлийн гурван жилд 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 2026 оны байдлаар 2.8 их наяд төгрөгт хүрсэн байна. Засгийн газар үүнээс 998 тэрбум төгрөгийг 2026 онд зарцуулах эрхийг нээхээр хуулийн төсөлд тусгажээ. Үүнтэй холбоотойгоор төсвийн нийт зарлага болон төсвийн алдагдлын хэмжээг мөн 998 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан байна. Ерөнхий сайдын тайлбарласнаар уг эх үүсвэрийг орон нутагт эхэлсэн болон зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хэвийн явуулах, хүн амд нэн шаардлагатай зардлыг санхүүжүүлэхэд ашиглахаар тооцжээ.

- “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ЦЭВЭР АШГААС 5 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ ТӨСӨВТ НОГДОЛ АШИГ ХЭЛБЭРЭЭР АВНА -

Төсвийн тодотголын хэлэлцүүлгийн үеэр төрийн өмчит компаниудаас төвлөрүүлэх 1.6 их наяд төгрөгийн ногдол ашгийн асуудал мөн яригдаж байна.  Энэ талаар Ерөнхий сайд Н.Учрал "Өрхийн орлого 2026 оны хоёрдугаар улирлын байдлаар 4.9 хувиар агшсан энэ үед иргэдийг хамгаалах зорилгоор цалин хөлс нэмэгдүүлж энэ оныг дуусгах ёстой. Үүнийг төрийн өмчит компанийн цэвэр ашгаас нь дэмий юм хийлгэхгүйгээр нөхөж авна.

Төрийн өмчит компаниудын дансанд хуримтлагдсан ногдол ашгийг төсөвт авъя гэхээр Үндэсний баялгийн сангийн хуулиар болохгүй. Тэгэхээр энэ удаагийн тодотголын хүрээнд уул уурхайн экспорт өссөн учраас "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас цэвэр ашгаас 1.6 их наяд төгрөгийг төсөвт ногдол ашиг хэлбэрээр авч, асуудлаа шийднэ. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 26.5 хувийг эзэмшдэг 1,072 ширхэг хувьцаанд таван удаа ногдол ашиг тараасан. Гэтэл үлдсэн хувийг эзэмшдэг төр яагаад ногдол ашиг аваагүй вэ. Хэрэв ногдол ашгаа авсан бол төсвөөр дамжуулаад иргэдэд хүргэх байсан. Яагаад бид орлого олдог байх үедээ элдэв гүүр байгууламжаас хэтрэхгүй сууж байсан бэ. Төрийн өмчит 20 компанийг хөрөнгийн зах зээл дээр гаргаж, ногдол ашиг өснө. Тиймээс дараа жил 3.5 их наяд төгрөг авна. Хүн төрөлхтөн иргэддээ төрийн өмчийн ногдол ашгийг хүргэхийн тулд төсвөөр дамжуулахаас өөр шинжлэх ухааны ололт олоогүй. Төсвөөс гадуур байлгахаар улс төрчид цавчаад байна. Тиймээс УИХ дээр нээлттэй хэлэлцээд тэтгэвэрт өгье" хэмээн ярьсан билээ.