Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа болно

Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа болно

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран “Өвлийн идэш” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа талбайд энэ сарын 25 /2026.11.25/-наас эхлэн зохион байгуулахаар болжээ.

Дөрөв хоног үргэлжлэх энэхүү худалдаанд малчид, хоршоологчид оролцон орон нутгийнхаа онцлог бүхий мах, сүү, цагаан идээг дундын зуучлалгүйгээр иргэдэд зах зээлийн дундаж ханшаас хямд үнээр худалдаалах боломжийг бүрдүүлж байгаа аж. Энэхүү худалдаа нь нийслэлийн хүн амын өвлийн улирлын хүнсний хэрэгцээг хангах, гол нэрийн бүтээгдэхүүний үнийн огцом хэлбэлзлээс сэргийлэх, орон нутгийн үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжих зорилготой юм. Худалдаанд нийлүүлэх бүх бүтээгдэхүүн нь гарал үүсэл, чанар, стандартын шаардлага хангасан байх бөгөөд холбогдох байгууллагууд мал эмнэлэг, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын хяналтыг газар дээр нь тавьж ажиллана.




Өнөөдөр морь өдөр

4 цагийн өмнө