ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор шагнахаар болжээ

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор шагнахаар болжээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 102 жилийн ойг тохиолдуулан ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд Монгол Улсын "Хүний гавьяат эмч” цол хүртээхээр болжээ.

Д.Нямхүү нь эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил ажилласан бөгөөд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлаар 2021 оны нэгдүгээр сар хүртэл ажиллаж байв. Тэрбээр 2020 онд дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахлын үед ХӨСҮТ-ийг удирдан халдварын голомтод ажилласан юм. Тухайн үед түүний ажлыг олон нийт өндрөөр үнэлж, гавьяат эмч цол олгох санал, уриалга цахим орчинд өрнөж байв.