Химийн хортой барьцалдуулагч оруулж ирж байгаад баригдсан гэх “Тавантолгой түлш”-ийн С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах саналыг прокуророос шүүхэд хүргүүлжээ

Химийн хортой барьцалдуулагч оруулж ирж байгаад баригдсан гэх “Тавантолгой түлш”-ийн С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах саналыг прокуророос шүүхэд хүргүүлжээ

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэнг хүний эрүүл мэндэд хортой химийн бодис их хэмжээгээр агуулсан шахмал түлшний барьцалдуулагчийг Замын-Үүдийн боомтоор хил нэвтрүүлэх гэж байхад нь Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид илрүүлээд буй. 

Үүнтэй холбоотойгоор түүнийг ажлаас нь чөлөөлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм. Тэгвэл прокуророос “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлжээ. 

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.