Зүүн Азийн U15 насны аварга шалгаруулах тэмцээн (EAFF U15 Championship 2026)-ий хоёр дахь тоглолтод Монголын шигшээ баг Гуамын багийг 2:0 харьцаатайгаар хожлоо.
Тоглолтын үр дүнд Монголын баг өрсөлдөгчөө хоёр гоолын зөрүүтэй буулган авснаар тэмцээний дараалсан хоёр дахь хожлоо байгуулж байна. Манай шигшээ баг эхний тоглолтдоо Хойд Марианы арлуудын багийг 8:0 харьцаатайгаар хожсон юм. Ингээд Монголын U15 шигшээ баг эхний хоёр тоглолтдоо нийт 10 гоол оруулж, хаалгандаа гоол алдалгүй тэмцээнээ амжилттай үргэлжлүүлж байна.