Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн “Өгөөдэй хаан” нэртэй шинэ агаарын хөлөг өнөөдөр /2026.11.25/ “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.
МИАТ компани агаарын хөлгийн парк шинэчлэлийн хүрээнд АНУ-ын “Boeing” компанийн “Boeing 737 MAX 8” загварын шинэ онгоцыг арваннэгдүгээр сарын 24-нд АНУ-ын Сиэтл хотод хүлээн авсан юм. “Өгөөдэй хаан” нь МИАТ компанийн хоёр дахь “Boeing 737 MAX 8” загварын онгоц бөгөөд ойрын болон дунд зайн нислэгт ашиглах зориулалттай юм. МИАТ уг онгоцоор Бээжин, Сөүл, Токио, Бангкок зэрэг чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөжээ. Шинэ загвар нь өмнөх үеийн онгоцтой харьцуулахад түлшний зарцуулалт, нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах давуу талтай юм.