Нийт нутгийн 18 хувьд өвөлжилт хүндрэх төлөвтэй байна

Нийт нутгийн 18 хувьд өвөлжилт хүндрэх төлөвтэй байна

Зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 18 хувьд нэн их, 28 хувьд их, 3 хувьд дунд, 15 хувьд бага зэрэг хүндрэлтэй байна.

Харин таван хувьд хүндрэлгүй байхаар байна. Мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Өмнөговийн ихэнх, Хөвсгөл, Булган, Сүхбаатарын зарим нутгаар их болон нэн их хүндрэлтэй байх төлөвтэй байна. Иймд өвөлжилт хүндэрч болзошгүй бүс нутгуудад онцгойлон анхаарч, цагийн байдал хүндэрсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний урьдчилсан бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг зөвлөлөө.