БНСУ-ын банкууд монгол иргэдэд ДАНС нээхгүй байгаа юу

БНСУ-ын банкууд монгол иргэдэд ДАНС нээхгүй байгаа юу

Манай улсыг ФАТФ-ын “Саарал жагсаалт”, Европын холбооны улсын “Хар жагсаалт”-д  оруулсан. Үүнээс үүдэн Монгол улс олон улсын зарим арга хэмжээний хоригт ороод буй. Мөн зарим улсууд саарал болон хар жагсаалтад орсон улсуудтай санхүүгийн харилцаа үүсгэхээс болгоомжилж, зарим үйлчилгээг зогсоох магадлалтай байгаа юм. 

Тухайлбал, хамгийн их монголчууд оршин суудаг БНСУ-ын банкууд манай улсын улсын иргэдийн данс болон хадгаламж нээх эрхийг хассан гэх мэдээлэл байна. Энэ нь ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д орсонтой холбоотой гэж тэндхийн монголчууд ярьж байгаа юм. Мөн урт хугацааны визүүд цуцлагдаж дахин олгох нөхцөл маш хүндэрсэн гэх мэдээлэл байгаа юм.

-ВИЗ ТҮР ҮЙЛЧЛЭХГҮЙ БАЙГАА БОЛОХООС БҮР ЦУЦЛАГДААГҮЙ-

Бид энэ талаар БНСУ-д түр оршин сууж буй Монгол улсын иргэн Ж.Б-тэй холбогдож тодруулсан юм.

Тэрбээр “Зөвхөн Монголын гэлтгүй гадаадын иргэдэд данс нээх үйлчилгээгээ нэлээн эртнээс зогсоосон. Гэхдээ банкуудын зүгээс  “Саарал жагсаалттай” холбож тайлбарлахгүй байгаа болов уу. Солонгосын банкны бодлого нь ийм болсон юм. БНСУ-руу ирэхээс өмнө гарсан визүүд түр зуур үйлчлэхгүй байгаа. Түүнээс бүр цуцлагдаагүй” гэсэн юм.