В.Путин: Манай тусгайгийнхан А.Навальныйг хөнөөхийг хүссэн бол аль хэдийн “дуусгачих” байсан

В.Путин: Манай тусгайгийнхан А.Навальныйг хөнөөхийг хүссэн бол аль хэдийн “дуусгачих” байсан

Энэ долоо хоногт барууны тагнуулын албаныхан Навальныйг хордож, эмнэлэгт ухаангүй байх үеэр дахин нэг удаа хөнөөхийг завдсан хэмээн мэдэгдсэн, мөн А.Навальныйгийн гадаадын хэвлэлүүдэд энэ асуудлыг баталж ярилцлага өгсөн нь олон улсын улс төрийн тавцанд өрнөсөн анхаарал татах үйл явдал байлаа. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр/2020.12.17/ энэ асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгчээ.

Тэрээр “Алексей Навальный "АНУ-ын тусгай албаны дэмжлэгийг авч байна. Хэрэв Оросын тусгай албаныхан түүнийг алахыг хүссэн бол аль хэдийн “дуусгачих” байсан. Түүнийг хордуулах шаардлага бидэнд байхгүй. Энэ хэнд хэрэгтэй юм бэ. Намайг буруутгаж буй нь  удирдагч руу довтлох, нэр хүндийг нь унагаах нэг заль мэх гэж би үзэж байна” гэжээ.

В.Путинг мэдэгдэл хийсний дараа АНУ-ын Төрийн Департаментаас хариу болгож, дахин мэдээлэл хийсэн юм. Төрийн Департаментын төлөөлөгч “ОХУ өөрсдийн бурууг бусдад тохох гэж ичгүүргүй зүйл ярьж байна. Оросын увайгүй мэдээлэл, сурталчилгааны кампанит ажил, түүний дотор ноён Навальныйгийн хордлогын бурууг өөр тийш шилжүүлэх гэсэн үйлдэл нь бидэнд болон манай холбоотнуудад нөлөөлж чадахгүй. Энэ жигшүүрт үйлдлийг Орос хариуцах ёстой” гэж ОХУ-ыг илт буруутгасан мэдээлэл хийсэн юм.

Ямартай ч А.Навальныйг хордуулсан асуудал нь хоёр их гүрний харилцааг улам хурцатгах шинжтэй байна. Одоогоор Герман, Франц, АНУ тэргүүтэй орнууд сөрөг хүчний удирдагч А.Навальныйг хордуулсан хэргийн ард В.Путин байгаа гэсэн байр суурь дээр бат зогсож байна.

Эх сурвалж: CNN