Кобе Брайантын хадам ээж охиноосоо 18 жил зээ нараа асарсан төлбөр нэхэмжилж, шүүхэд өгчээ

Кобе Брайантын хадам ээж охиноосоо 18 жил зээ нараа асарсан төлбөр нэхэмжилж, шүүхэд өгчээ

Домогт сагсан бөмбөгчин Кобе Брайантын эхнэр Ванесса Брайантын ээж нь өчигдөр/2020.12.17/ төрсөн охиноо шүүхэд өгчээ. Тодруулбал, Коби Брайантын нас барсны дараа охин нь түүнд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ больж, гэрээсээ хөөсөн тул охиноосоо 5 сая ам.доллароос гадна хувийн шинэ байшин, “Mercedes” машин нэхэмжилсэн байна.

Өдгөө 68 настай София Лэйнийг Кобе Брайант нас барахаасаа өмнө “насан туршид нь асран халамжилна” гэж амлалт өгч байсан аж. Харин түүнийг нас барсан учир охиноосоо сүүлийн 18 жилийн турш өдөрт 12 цагаар зээ нараа асарсан, тэдний гэр бүлийн хувийн асрагч, туслахаар ажилладаг байсан төлбөрөө нэхэмжилжээ.

Ингэхдээ нэг цагийн ажлын хөлсийг нь  96 ам.доллароор тооцож, дээр дурдсанчлэн нийт 5 сая ам доллар өгөхийг шаардсан байна.

Харин Ванесса Брайант “Брайант 20 гаруй жил ээжийг маань санхүүгийн хувьд дэмжиж, Ньюпорт Кост дахь гэрийнхээ ойролцоо байранд үнэ төлбөргүй амьдруулж байсан. Тэр надаас 5 сая доллар нэхэмжилж байна. Үнэндээ тэр охидыг маань бага байхад хааяа л ирж асардаг байсан. Нөхөр маань ээжид хэзээ ч юу ч амлаж байгаагүй. Би түүнд ямар ч эд хөрөнгө өгөхгүй” гэжээ.

Санхүүгийн шинжээчдийн үзэж байгаагаар Ванесса Брайант Коби Брайантыг нас барсны дараа 600 сая доллараар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгийг өвлөн авсан байна.

Эх сурвалж: LosAngelestimes