Л.Энх-Амгалан: Хятадын санхүүжилттэй хакерын бүлэглэл манай улсын төрийн 340 гаруй байгууллагын программд халдлага хийсэн

Л.Энх-Амгалан: Хятадын санхүүжилттэй хакерын бүлэглэл манай улсын төрийн 340 гаруй байгууллагын программд халдлага хийсэн

УИХ-ын чуулганаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй 17 саналаар санал хураалт явуулж байна. Энэ үеэр

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Гадаадын иргэд Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол руу хилийн гаднаас халдаж байгаа асуудлыг яах вэ. Саяхан Хятадын Засгийн газрын санхүүжилттэй APT хакерын бүлэглэл манай улсын төрийн 340 гаруй байгууллагын программд халдлага хийсэн байна. Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүйн яам зэрэг төрийн болон орон нутгийн байгууллагууд энэ программыг ашигладаг. Төрийн байгууллагын албан бичиг боловсруулж, хөтөлдөг, дотоод чат зэрэг амин чухал асуудалдаа ашигладаг программ. Эдгээр 340 байгууллага бүх хүний нөөцийн мэдээллээ энэ программ дээр хадгалдаг. Өнөөдөр хэлэлцэж байгаа хуулийн төсөлд хил орчмын аялал жуулчлалын хөгжүүлэх асуудал тусгагдсан юм байна. Гэтэл манай улсад орж ирсэн гадаадын иргэдийн хаана юу хийж байгааг бид мэдэж байна уу” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг тагнуулын байгууллага шалгана. Энэ хуульд үүнтэй холбоотой асуудал байхгүй. Хил орчмын аялал жуулчлалтай холбоотой асуудлыг байнгын хороон дээр ярьсан.Хоёр улсын хил орчимд амьдарч байгаа иргэд өдрийн виз аваад өдөртөө орж гарч болох юм гэдэг санал гарсныг байнгын хороо дэмжсэн” гэв.