Эрдэнэтэд болсон тэмцээний үеэр Э.Цэндбаатар нараас “хар тамхины шинжилгээ” авч байсан уу

Эрдэнэтэд болсон тэмцээний үеэр Э.Цэндбаатар нараас “хар тамхины шинжилгээ” авч байсан уу

Боксын спортын ОУХМ, Рио 2016 зуны  олимпын наадмын 5-р байрын шагналт Э.Цэндбаатар байж болзошгүй иргэн өнгөрөгч долоо хоног /2020.12.10/-т “Олимпын гүүр”-ний урд авто замын хэсэгт нүцгэн, ямар нэг хувцасгүй явж, чанга дуугаар гудамж талбайд орилсон үйлдэл гарсан нь олны анхааралд өртсөн.

Тэгвэл Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын эх сурвалж “Э.Цэндбаатарыг нүцгэн явж байхад нь алба хаагчид саатуулж, мэдүүлэг авч, түүнээс мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын түргэвчилсэн шинжилгээ авсан нь үнэн” гэж мэдэгдсэн.

Харин түүнийг “Энэ оны аравдугаар сарын 23-ны өдөр Эрдэнэт хотод болсон тэмцээнд оролцох үеэрээ багшдаа зодуулж толгойдоо хүнд гэмтэл авсны улмаас дээрх үйлдлийг хийсэн байж болзошгүй гэдэг мэдээлэл цацагдаж эхэлсэн. 

Харин нэрээ нууцлахыг хүссэн зарим эх сурвалжууд  “Боксчин Э.Цэндбаатар энэ оны намар Эрдэнэт хотод болсон “Супер-8” тэмцээнд оролцож эхний тулаанаа хийчхээд орой нь найзуудтайгаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тул дасгалжуулагч С.Эрдэнэбат түүнийг тэмцээний дундуур согтууруулах ундаа уулаа гэж ганц хоёр цохисны улмаас оёдол тавиулсан гэж сонссон. Ямар нэгэн байдлаар олон хүмүүст зодуулсан зүйл байхгүй” гэж мэдээлсэн. 

Харин дасгалжуулагч С.Эрдэнэбат энэ талаар хэвлэлд өгсөн тайлбартаа “Би багшийн хувиар ганц, хоёр үг хэлсэн. Тэрнээс гар хүрээгүй. Тэр надад зодуулснаас болж хагалгаанд орсон гэдэг нь худал. Түүнд гар хүрээгүй гэдгийг цагдаагийн байгууллагаас тогтоосон. Энэ бүх зүйл хяналтын камерын бичлэгээр ч нотлогдож байгаа. Харин Эрдэнэт хотод мэдүүлэг өгөх үеэр надаас хар тамхи, мансууруулах бодисын шинжилгээ авсан. Яагаад надаас шинжилгээ авч байгааг лавлахад “Дээрээс хар тамхины шинжилгээ ав” гэж хэлсэн гэж байна лээ. Би үүн дээр үнэхээр гайхсан” хэмээжээ. 




“BONUS BOOST” BSB-д

14 цагийн өмнө