Хөвсгөл аймаг руу Улаанбаатарт хот, Дархан, Архангай зэрэг аймгийн иргэдийг нэвтрүүлэхгүй гэв

Хөвсгөл аймаг руу Улаанбаатарт хот, Дархан, Архангай зэрэг аймгийн иргэдийг нэвтрүүлэхгүй гэв

Улаанбаатар хотод тогтоосон хөл хорио өнөөдөр суларч, зөвшөөрөгдөөгүй 18 байгууллагаас бусад төр болоод хувийн хэвлэлийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж эхлээд байна. Харин өмнө нь халдвар бүртгэгдэж байсан Сэлэнгэ, Дархан-Уул, Архангай зэрэг аймгуудад сүүлийн нэг сар орчмын хугацаанд халдвар бүртгэгдээгүй учраас ДЭМБ-ийн зөвлөмжийн дагуу “халдваргүй ногоон бүс” гэж зарлаад буй. 

Тэгвэл Хөвсгөл аймгийн засаг дарга бөгөөд аймгийн онцгой комиссын дарга Ш.Идэрбаясгалан Улаанбаатар хот, Дархан, Орхон, Архангай, Булган, Сэлэнгэ, Завхан аймгуудын онцгой комисст хандаж “Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч байгаа болон тус аймагт оршин суух бүртгэлтэй иргэдээс бусад иргэдийг хүлээн авах боломжгүй тул дээрх аймгуудын зүгээс зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, хамтран ажиллана уу” гэсэн албан бичгийг илгээжээ.

Хөвсгөл аймгийн ОК-ын албан тоот