Цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулж буй 6000 ам метр талбайн хөрс дүүргэлтийн ажлыг хийж дууслаа

Цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулж буй 6000 ам метр талбайн хөрс дүүргэлтийн ажлыг хийж дууслаа

Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо, Жуковын хөшөөний ард байрлах 6000 ам метр газрыг нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулах ажил үргэлжилж байна.

Зөвшөөрлийг нь цуцлахаас өмнө тус газарт үйл ажиллагаа явуулж байсан компаниуд гүн нүх ухаж, гуу жалга үүсгэсэн, түүнд нь ус тогтож, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн байсныг далдалж, хөрс дүүргэлтийн ажлыг амжилттай зохион байгууллаа. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг энэ ондоо багтааж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.