Наадмын амралтаар зам тээврийн ослын улмаас 22 хүн амь насаа алджээ

Наадмын амралтаар зам тээврийн ослын улмаас 22 хүн амь насаа алджээ

Баяр наадмын амралт буюу долоодугаар сарын 9-18-ны хооронд зам тээврийн 1,855 осол бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 22 хүний амь нас хохирч, 87 хүн гэмтсэн байна.

Өгсүүр, огцом эргэлттэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал, үргэлжилсэн цагаан шугамтай хориглосон нөхцөлд гүйцэж түрүүлэх үйлдэл хийснээр зам тээврийн осол гэмтэл гарч байгаа тул анхаарал болгоомжтой зорчих шаардлагатайг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.