Ховд, Завхан, Баянхонгор, Дорнод аймагт бэлчээрийн хөнөөлт царцаа хэт олширчээ

Ховд, Завхан, Баянхонгор, Дорнод аймагт бэлчээрийн хөнөөлт царцаа хэт олширчээ

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэсээс бэлчээрийн хөнөөлт царцааны ажиглалтын мэдээний тоймыг гаргажээ.

Хөнөөлт царцааны нягтшилын 2026 оны 7 дугаар сарын 10-ны мэдээгээр Ховдын Чандмань, Завханы Цагаанхайрхан, Баянхонгорын Гурванбулаг, Дорнодын Хэрлэн, Гурванзагал, Сэргэлэн сумдын нутагт царцааны хэт олшролттой буюу 1 м2 талбайд 8-19 царцаа тоологдсон байна. Харин бусад сумдын нутгаар хэвийн буюу 1-7 царцаа тоологджээ.