Монгол залуу Австралид оны шилдэг цагдаагийн албан хаагчаар тодорчээ

Монгол залуу Австралид оны шилдэг цагдаагийн албан хаагчаар тодорчээ

Австралийн Сидней хотын Бурвүүд дүүргийн цагдаагийн алба албан ёсны цахим хуудсаараа дамжуулан монгол залуу Шатарбалын Бороо 2025 оны Ротаригийн "Шилдэг цагдаагийн албан хаагч" болсныг зарлажээ. 

Түүний үнэнч зүтгэл, мэргэжлийн ур чадвар, эерэг хандлага, үүрэг хариуцлагаа давуулан биелүүлдэг чанарыг нь үнэлэн энэхүү шагналыг түүнд олгосон байна.  Энэ талаар тус дүүргийн цагдаагийн алба "Австралийн цор ганц монгол цагдаа тэрбээр өөрийн үндэс угсаа болон цагдаагийн албанд бахархал авчирлаа" хэмээн онцолжээ. Энэхүү шагналыг Ротари Интэрнэшнл олон улсын байгууллагын харьяа клубээс гардуулдаг аж. Тус байгууллага нь 1.4 сая гаруй гишүүнтэй, сайн дурийн үндсэн дээр ажилладаг бөгөөд дэлхийн хамгийн нэр хүндтэй сайн дурын байгууллагуудын нэгт багтдаг байна.