Дундговь аймгийн гэрэл зурагчин Э.Мөнхчулуун Японы Токио хотноо гэрэл зургийн үзэсгэлэнд оролцож байна

Дундговь аймгийн гэрэл зурагчин Э.Мөнхчулуун Японы Токио хотноо гэрэл зургийн үзэсгэлэнд оролцож байна

Жил бүр Японы Токио хотноо уламжлал болгон зохион байгуулдаг “The month of photography Tokyo-2025” гэрэл зургийн үзэсгэлэнд Японы гэрэл зургийн холбооны урилгаар Дундговь аймгийн гэрэл зурагчин Э.Мөнхчулуун өөрийн гэрэл зургуудаа дэлгэн оролцож байна. Түүний говийн аж ахуй амьдралыг харуулсан 10 гаруй гэрэл зураг канон-2 галерейд бүтэн сарын турш гарах юм.
 
Гэрэл зургийн үзэсгэлэн Монгол улсаас Япон улсад суугаа элчин сайд Б.Баярсайхан оролцож, улсаа төлөөлөн оролцож буй гэрэл зурагчдад баяр хүргэлээ.