Онцгой байдлын байгууллагын бүсийн ажиллах журмыг баталлаа

Онцгой байдлын байгууллагын бүсийн ажиллах журмыг баталлаа

Монгол Улсын Шадар сайдын 2025 оны зураадугаар сарын 02-ны өдрийн 93 дугаар тушаалаар “Онцгой байдлын байгууллагын бүсийн ажиллах журам”-ыг баталжээ.

Тус журмыг батлуулсантай холбогдуулан ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас 21 аймаг, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга нартай цахим хурал хийж, журмыг танилцуулж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэрэгжилтэд анхаарч ажиллахыг чиглэл болгосон юм. Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх анги, салбараас бусад орон нутгийн салбар, нэгжийг Хангайн, Баруун, Хойд, Төвийн, Зүүн, Говийн, Улаанбаатарын гэсэн 7 бүсэд хувааж, гамшиг, томоохон осол, аюулт үзэгдлийн үеийн удирдлага зохицуулалтыг бүсчилсэн тогтолцоогоор зохион байгуулна. Хангайн бүсэд Архангай, Баянхонгор, Өвөрхангай, баруун бүсэд Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Хойд бүсэд Булган, Орхон, Хөвсгөл, Төвийн бүсэд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Зүүн бүсэд Дорнод, Сүхбаатар, Хэнтий, говийн бүсэд Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Улаанбаатарын бүсэд нийслэл Улаанбаатар хот хамаарах юм.