Өнөөдөр /2025.06.07/ Төв цэнгэлдэхэд “XMF- Opozit- “Болор цом” тоглолт болно.
Энэхүү концертын үеэр тоглолт үзэгчдийн аюулгүй байдлыг хангах харуул хамгаалалтын алба бэлэн байдалд шилжсэн талаар тоглолт зохион байгуулагчид мэдээлжээ. Мөн төв цэнгэлдэхийн бүх орох хаалга дээр метал илрүүлэгч ажиллах аж. Учир нь өнгөрсөн амралтын өдөр болсон “Зуны зугаа” концертын үеэр хүйтэн мэсээр бусдын биед халдсан хэрэг гарсан билээ.