Өчигдөр /2025.06.07/ Төв цэнгэлдэхэд “XMF- Opozit- “Болор цом” тоглолт болсон.
Энэхүү тоглолтын үеэр төв цэнгэлдэхийн бүх орох хаалга дээр метал илрүүлэгч ажиллуулсан юм. Учир нь өнгөрсөн амралтын өдөр болсон “Зуны зугаа” концертын үеэр хүйтэн мэсээр бусдын биед халдсан хэрэг гарсан билээ. Улмаар өчигдөр болсон тоглолтод шалган нэвтрүүлэх хэсгүүдэд хутга, бахь, цаасны хутга зэрэг олон эд зүйлсийг иргэдээс хураан авсан байна. Иймд цаашид олон нийтийн газар хурц үзүүртэй хүний биед гэмтэл учруулж болох эд зүйлс биедээ авч явахгүй байхыг анхааруулжээ.