Хакүхо М.Даваажаргал Японы сүмо бөхийн холбооноос гарах өргөдлөө өгсөн бөгөөд түүнийг нь тус холбооны удирдах зөвлөл хүлээн авч шийдвэрлэсэн юм.
Харин тухайн үед М.Даваажаргал аав Д.Мөнхбатынхаа дурсгалд зориулсан хөшөөний нээлтэд оролцож байсан бөгөөд Монголд байсан тул долоо хоногийн дараа буюу өнөөдөр хэвлэлийн бага хурал хийхээ зарласан юм. Ингэснээр сүүлийн хэдэн жилд зодог тайлж дэвжээний багш болсон 10 их аваргаас ердөө дөрөв нь тус холбоонд үлдэж байгаа талаар “The Japan Times” сонин мэдээллээ.