ТОДРУУЛГА:  Сураггүй алга болоод буй хүү алга болохоосоо өмнө ээжийнхээ данснаас их хэмжээний мөнгө авч, цахим тоглоомд алдсан байжээ

ТОДРУУЛГА: Сураггүй алга болоод буй хүү алга болохоосоо өмнө ээжийнхээ данснаас их хэмжээний мөнгө авч, цахим тоглоомд алдсан байжээ

Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс тавдугаар сарын 31-ээс зургаадугаар сарын 01-нд шилжих шөнө алга болсон 17 настай хүүг эрэн хайх ажиллагаа ес дэх өдрөө үргэлжилж байна.

Энэ хугацаанд хүүг давхардсан тоогоор 1000 гаруй хүн хайж байгаа юм. Уг асуудлаар Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяраас зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Алга болсон хүүг өнөөдрийн байдлаар 200 гаруй хүн эрэн хайж байна. Манай аймгийн хэмжээнд хяналтын камер сайн. Хяналтын камераараа Эрдэнэт хотын дараа ордог. Харамсалтай нь дрон нисгэж, хяналтын камер шүүсэн ч ул мөр олдохгүй байна. Одоо өрхүүдийг өөрсдийн байшин, амбаар зэрэгтэй хайж эхлэхийг хүссэн. Хүүгийн хувьд алга болохын өмнөх өдөр ээжийнхээ данснаас их хэмжээний мөнгө авч, цахим тоглоомд алдсан байсан юм билээ. Сэтгэл санааны хувьд тогтворгүй байсан гэсэн үг. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна” гэв.

Б.ЭНХМАА