Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ой, хээрийн түймрийг өнөөдөр бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ой, хээрийн түймрийг өнөөдөр бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Тавин багийн "Баруун сэнстэй" гэдэг газар энэ сарын 8-нд ой, хээрийн түймэр гарсан. Тэгвэл өнөөдөр /2025.06.09/ 08:25 цагт түймрийг цурманд оруулж, 12:30 цагт бүрэн унтраажээ.

Урьдчилсан байдлаар дээрх түймэрт ойн 50 га, хээрийн 50 га талбай өртөж шатсан байна. Түймрийг унтраах ажиллагааг Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Ерөө сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Байгаль орчны хамгаалагч нар зохион байгуулсан байна.

Б.ЭНХМАА