Реппер 113 нэрээр уран бүтээлээ туурвидаг Э.Очирваань өнгөрсөн сарын 31-нд Төв Цэнгэлдэх хүрээлэнд "Зуны зугаа-113" нэртэй тоглолт зохион байгуулсан. Энэ үеэрээ "Эргэлдэн наадъя" дууны үгийг өөрчилж дуулсан нь олон нийтийн шүүмжлэлийг багагүй хүртсэн. Тэгвэл Монголын Буриадын төв холбоо Реппер 113-ыг хүүхэд залууст садар самуун сурталчилж, охид эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийлэлд уриалсан, Буриад угсаатны өв соёлд бүдүүлгээр халдсан хэмээн мэдэгдэл гаргаж, шаардлага хүргүүлэв.
Монголын Буриадын төв холбоо “Буриад угсаатны өв соёл, ёс заншлыг илтэд гутаан доромжилсон үйлдэлдээ ажлын тав хоногийн дотор албан ёсоор уучлалт гуйх, ёс бус үг хэллэгтэй болгон гуйвуулсан дууг дахин олон нийтийн өмнө дуулахгүй, цацахгүй байх”-ыг шаардаж, мэдэгдэл гаргасан байна. Дээрх шаардлагыг заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд тус холбооны зүгээс дараагийн шатны арга хэмжээг авч холбогдох хууль хяналтын байгууллагад хандана гэжээ.
"Эргэлдэн наадъя" /ёохор/ дууг:
"Тохойн чинээ боовондоо
Тостой гондом углая аа,
Тонгойж байгаа охиных нь
Дотоожийг нь сугалъя аа.
Уруул амыг нь хөхье өө
Оройжингоо нухъя аа
Эргэлдэн наадъя аа
Элдэв янзаар шаалцъя аа" хэмээн өөрчилсөн юм.