Шарга морьтын уулзвараас Гүнтийн даваа хүртэлх замыг түр хааж, шинэчилж байна

Шарга морьтын уулзвараас Гүнтийн даваа хүртэлх замыг түр хааж, шинэчилж байна

Шарга морьтын уулзвараас Гүнтийн даваа хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Гүнтийн постоос урагш 2 км замыг өчигдөр орой 22:00 цагт хааж, шинэчилж байна.

Тухайн замыг зургаадугаар сарын 15-ны 06:00 цагт нээх аж. Авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд цементээр бэхжүүлсэн суурь болон авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийх юм байна.