“Цахиур эрдэнэ” хосгүй үнэт соёлын өвийг өнөөдөр зална

“Цахиур эрдэнэ” хосгүй үнэт соёлын өвийг өнөөдөр зална

XVI  зуунд Бурханы шашин монгол орноо гурвантай дэлгэрэх үест Цаст төвөдийн орноос Монголын бурханы шашны гал голомт Эрдэнэ Зуу хийдэд  “Бурхан багшийн ринсрэл”-ийг нандин шүтээн болгон залсан түүхтэй. 

Энэхүү ринсрэл эдүгээ Богд Хааны Ордон музейн сан хөмрөгт хадгалагдаж байна.  Тус музей жил бүр Бурхан багшийн их дүйцэн өдрөөр их эрдэнийн ринсрэл “ЦАХИУР ЭРДЭНЭ” -ийг   үзэсгэлэнд дэлгэн үзүүлдэг уламжлалтай.  

Бурхан багшийн их эрдэнийн ринсрэлийн адистидаар Бурханы шашны цог улам мандан дэлгэрэх, эв найрамдал бэхжих, ган зуд тэргүүтэн аюул гамшиг амирлах зэрэг цаглашгүй ач тустай билээ. Бурхан багшийн их эрдэнийн ринсрэлд мөргөсний тус эрдмийг товч дурдвал: 

📿Бурхан багштай бодитой учирсан, гүн номын барилдлага тогтоосон мэт машид ховор хувь тохиол бүрдэнэ. 
📿Бурхан багшийн адистид оршин энэ хийгээд олон төрөлдөө хэмжээлшгүй буяныг хураана. 
📿Асрал, нигүүлсэл агаад бодь сэтгэл арвидан 
📿Сэтгэлийн амар амгаланг эдэлж, нирваан хийгээд төгс гэгээрлийн хутагт хүрэхийн шалтгаан хөрөнгө бүрдэх аж.