ОХУ-ын монопол байдлаас болж Монголын авиа компаниуд дэлхий дээрх бараг хамгийн үнэтэй шатахууныг хэрэглэж байгаа талаар “United Airlines” компанийн Монгол дахь агент Т.Чулуунхүү ярьжээ.
Тэрбээр, “Бид нарт нэг том зовлон байдаг нь их хүйтэн өвөлтэй. Иймд өвөл онгоцны граш дутагдалтай байдаг. Мөн дэлхийн хамгийн үнэтэй түлшийг манай Монголын авиа компаниуд хэрэглэдэг. Энэ нь агаарын тээврийн түлшийг зөвхөн ОХУ-аас оруулж ирдэгтээ холбоотой. Үндэсний агаарын тээвэр хөгжихөд энэ асуудал маш их саад болдог. Иймд онгоцны түлшний татварыг зогсоовол агаарын тээвэр хөгжих илүү таатай нөхцөл бүрдэнэ” гэжээ.