“3 охин”, “Дижитал”, “Татар”, “MC Collection”, Quiza нарын хамтарсан, Монголын анхны зочин артистгүй “One stage” тоглолт энэ амралтын өдөр болно

“3 охин”, “Дижитал”, “Татар”, “MC Collection”, Quiza нарын хамтарсан, Монголын анхны зочин артистгүй “One stage” тоглолт энэ амралтын өдөр болно

Энэ бямба гарагт буюу 2025.06.14-ний өдөр Дижитал, Quiza, Татар, 3 охин, MC Collection хамтлаг, дуучдын хамтарсан “One Stage” тоглолт Socialpay Park-д болох гэж байна. 

Энэхүү тоглолт нь Монголын хамгийн анхны зочин артистгүй тоглолт болох бөгөөд “One Stage”-н тайзнаа Дижитал, Quiza, Татар, 3 охин, MC Collection галыг асааж, та бидний дурсамжид мөнхлөгдсөн үе үеийн супер хит дуунуудаа толилуулах гэж байна. Тоглолтоор дуулагдах 60 дууны жагсаалт хэдийнээ гарсан бөгөөд уйдах завгүй нэгэн үдэш өнгөрөх нь ээ. Тоглолтын уран бүтээлчид тоглолтоо DJ Art-ийн гайхамшгийг мэдрүүлж, шилдгийн шилдэг дуунуудаа толилуулахаар таван артист бэлтгэлээ базааж байгаа хэмээн тодотгож буй. Тоглолтын найруулагчаар 30 жилийн түүхт монголын хамгийн том продакшн болох On'n Off продакшны ерөнхий захирал, найруулагч, МУУГЗ С.Ононбат ажиллаж байгаа юм.