Х.Мөнхжин Цолмон халзан азарганыхаа төлийг Монголын байт харвааны холбоонд бэлэглэжээ

Х.Мөнхжин Цолмон халзан азарганыхаа төлийг Монголын байт харвааны холбоонд бэлэглэжээ

Морьт харваанд унагдаж байсан 18 тооны морьд 2025 оны зургаадугаар сарын 7-ний өдрийн 04:30 минутад алга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл 2023 оны Төрийн наадмын нээлт, 2024 оны морьт харвааны улсын аваргад унаж, олон улсын морьт харвааны тэмцээнд оролцохоор тусгайлан сургасан 18 адууг хулгайч нар бүгдийг нь төхөөрсөн байсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл Х.Мөнхжин хурдан Цолмон Халзан азарганыхаа төлийг Монголын байт харвааны холбоонд бэлэглэжэ. Тэрбээр энэ талаараа, "Үргэлж дэмжиж үзэж хүндэтгэж ирсэн залууст том гарз тохиожээ. Төрийн наадмын 2 аман хүзүү 2 айраг Их хурдын айраг хурдан Цолмон Халзан Азарганыхаа төл Хонгор халзан даагыг та бүхэнд бэлэглэж байна. Сайхан сургаж Төрийн олон наадмын нээлтэнд оролцож түмэн олноо баясгаж байх болтугай. Бусад Уяачид залуусаа ч уриалаж байна" гэжээ.