Уралдаанч хүүхдүүдийг стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцас, хэрэглэлээр хангаж, даатгалд хамруулахыг уриаллаа

Уралдаанч хүүхдүүдийг стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцас, хэрэглэлээр хангаж, даатгалд хамруулахыг уриаллаа

Зуны хурдан морины эхэлж байгаатай холбогдуулан Монголын морин спорт, уяачдын холбооноос нийт уяач нарт уриалга гаргажээ.

Үндэсний их баяр наадам дөхөж байгаа энэ үед аймаг бүрт бэсрэг наадмыг хийж эхэллээ. Зуны хурдан морины эхэлж байгаатай холбогдуулан Монголын морин спорт, уяачдын холбооноос нийт уяач нарт уриалга гаргажээ. Мөн уяач хүүхдүүдийн эрүүл мэндийн аюулгүй байдалд онцгойлон анхаарахыг нийт уяачид, эцэг эх, гал уяаны хамт олонд хандсан байна.

Үүнд:

  • Хурдан морины бэлтгэл, сургуулилтын явцад уралдаанч хүүхдүүдийг стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцас, хэрэглэлийг бүрэн өмсгөж оролцуулах.
  • Сургуулилтыг аюулгүй, тохиромжтой зам талбайд зохион байгуулах.
  • Уралдаанч хүүхдүүдийг гэнэтийн ослын жилийн даатгалд заавал хамруулах. Энэхүү даатгал нь ахуйн болон бусад нөхцөлийн эрсдэлд хамаарах тул зөвхөн уралдаанд оролцохоос өмнө бус, урьдчилан даатгуулахыг анхааруулж байна.
  • Сургуулилтыг цаг агаарын тааламжтай, тохиромжтой нөхцөлд явуулах.

Эдгээр шаардлагыг чанд мөрдөх нь хүүхдийн аюулгүй байдлыг хангах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм. Хүүхдийн аюулгүй байдал бол бид бүхний нэн тэргүүний зорилт байх ёстойг сануулъя.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө