“Монцамэ” агентлагийн дарга Э.Содонтогост хууль тогтоомжийн хүрээнд арга хэмжээ авахыг МСНЭ  шаардлаа

“Монцамэ” агентлагийн дарга Э.Содонтогост хууль тогтоомжийн хүрээнд арга хэмжээ авахыг МСНЭ шаардлаа

Энэ сарын 13-ны өдөр “МОНЦАМЭ” агентлагийн сэтгүүлч, ажилчдын төлөөлөл Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлд албан хүсэлт хүргүүлсэн. Тус албан хүсэлтэд “МОНЦАМЭ” агентлагийн  дарга Э.Содонтогос нь “Өөрт таалагдахгүй байна” гэдэг үндэслэлээр мэргэжлийн, олон жил үр бүтээлтэй ажилласан сэтгүүлч, ажилтнуудыг дарамтлах, сэтгэл зүйн хямралд оруулах замаар ажлын байрны хүчирхийлэл үйлдэж байгаа тухай дурджээ.  Мөн “Монцамэ” агентлагийн даргаар Э.Содонтогос ажиллах хугацаанд 50 гаруй хүн ажлаас гарсан гэсэн юм.

Иймд Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл “Монцамэ” агентлагийн дарга Э.Содонтогосод ажилчдын шаардлагад дурдсан нөхцөл байдал байгаа эсэхийг тогтоох, шаардсан асуудлыг холбогдох хууль тогтоомж, олон улсын эрх зүйн баримт бичгийн хүрээнд арга хэмжээ авахыг шаардсан байна.