2025 оны элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-21-ны хооронд улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдана.
Иймд Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар өнөөдөр эхэлж байгаа юм. Тэгвэл НЗДТГ-аас ЭЕШ-тай өдрүүдэд нэг ч зам хаахгүй, эдгээр өдрүүдэд төлөвлөсөн бүх зам засварын ажлуудыг хойшлуулах шийдвэр гаргасан байна. Тодруулбал, энэ сарын 21-нийг дуустал зам засвар хийгдэхгүй аж.