Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 8154 боллоо

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 8154 боллоо

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 18-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 8154, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 666, гэрээр 1210, эдгэрсэн 6272, хавьтал 63052, нас баралт зургаа бүртгэгдээд байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Өвчний тохиолдлууд ихэвчлэн ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдахыг албанынхан уриалж байна.