АНУ-ын шинэ засаг захиргаанаас хууль бусаар цагаачлалтай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд тус улсын Цагаачлал, гаалийн алба (Immigration and Customs Enforcement) болон хууль сахиулах бусад байгуулга хамтран АНУ-д хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг саатуулж, албадан буцаах ажиллагааг идэвхтэй явуулж байгаа аж.
Энэ хүрээнд хууль сахиулах байгууллагуудын зүгээс ойрын хугацаанд өргөн хүрээний шалгалтын ажиллагааг хууль бус цагаачид ихээр оршин суудаг томоохон хотуудад явуулахаар төлөвлөж буй тухай дотоодын хэвлэлийн сайтууд мэдээлж байгаа байна. Иймд иргэд та бүхэн анхаарал болгоомжтой байж өөрийн холбогдох бичиг баримтыг тогтмол биедээ авч явж байх, АНУ-ын хууль тогтоомжийг чандлан мөрдөж, зөрчил гаргахгүй байх тал дээр анхаарна уу хэмээн ‘‘Монгол улсаас америкийн нэгдсэн улсад суугаа элчин сайдын яам’’-аас мэдээллээ.
МУИС-ийн дадлагажигч оюутан Д.Мөнх-Эрдэнэ