ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байсан дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар томилогдсон байна. Тиймээс түүний оронд дэд хурандаа Д.Мөнххуягийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар томилсон байна.
Д.Мөнххуяг нь өмнө нь ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн албаны ахлах мэргэжилтэн, Дотоод хяналт-Аюулгүй байдлын газрын ахлах байцаагчаар ажиллаж байжээ.